Эхлэл » 2014 » 2 сар » 14 » Team Fortress II
16:42:11
Team Fortress II
За өнөөдрийнхөө мэдээгээр Team Fortress II тоглоомын талаар мэдээлэл хүргэе гэж бодож байна. Энэхүү тоглоом нь багийн тоглолт гэдэг зүйлийг мах ясанд тань тултал ойлгуулах бөгөөд буудалцах чадварыг ч нэмэхээр тоглоом юмаа. Юуны түрүүнд энэ тоглоом нь Counter Strike тай ямар нэгэн адил талтай ч CS тэй харьцуулах юм биш шүү. (CS 1.6 ) Тоглоомын хөгжүүлэгчид нь Valve. Саяхан үнэгүй болсон тул Steam ээсээ татаад тоглоорой гэж хүсье. Эхлээд юуны түрүүн дүрүүдтэйгээ танилцая гэж бодож байна.
1. Scout

Жижигхэн биетэй, хүрдан хөдөлгөөнтэй хэн бэ гэвэл Scout гэж хариулах хүн цөөнгүй биз. Жижиг маягийн Shotgun, гар буу, Baseball - ын цохиур гээд 3 төрлийн зэвсгийг өөртөө авч төрөх бөгөөд тэдэндээ гайхалтай зохицсон гэж жигтэйхэн. Хамгийн хорон дүрүүдийн нэг ялтачгүй мөн.
2. Solider

Жинхэнэ цэргийн хүн ямар байдгийг мэдрүүлсэн дүр. Танк эсэргүүцэгч, Шоотган. Хүрз гэх 3 зэвсгийг биедээ авч явах ба бага зэрэг лагс удаан ч гэлээ хамгийн их Kill хийхэд хэрэгтэй нөхөрдээ, хэхэ. Пуужингаа Mann. Co гоос худалдан авч сайжруулж болно. Ер нь бүх дүр Mann, Co гоос юм авч болно.
3. Pyro

За ёстой хорон дүр гэдэг чинь л энэ байх. Чимээгүйхэн ардаас гүйж ирээд араас галаар тургих болно. Яг л чөтгөрийн илгээсэн ИЛЧ мэт. Түүгээр тоглож сурхад удаан хугацааны туршлага, дадлага хэрэгтэй. Галаар тургих зэвсэг, Шоотгаан, Сүх гэх 3 зэвсэгтэй төрөх бөгөөд эсрэг талаа бут цохих уу? өөрөө алуулхуу гэдэг чиний ур чадвар, тактик гэх мэтээс шалтгаална. ( Гар өвдөж байна -_- )
4. Demoman

Энд гранатаар хэн нэгнийг чадах дуртэй хүн байна уу? Тэгвэл энэ нөхрөөр тоглоод үзэхэд буруутахгүй л биз. Хамгаалалт буюу Улаан баг болсон үед нэн тохиромжтой. 2 ширхэг Grenade launcher тай төрөх бөгөөд эхнийх нь шууд очоод л БҮҮҮҮҮҮҮМ. 2 дахь нь дайсныг ирхийг хүлээж байгаад Хулгана 2 оо дараад л БҮҮҮҮМ. За тэгээд энэ дүрийн талаар тоглоод ойлгоорой хэхэ.
5. Heavy

Том лагс биетэй, амь гэж бөх, сум гэж дуусашгүй, далай дархан Heavy гэж хэхэ. 200 сумтай Minigun - аар дайсныхаа цэргүүдийг шүүрэн шанага болгонр л гэж мэд. Хажуудаа эмчтэй явбал жинхэнэ Son of Devil - дээ. Өөр ярих юм ч алга, дараагийнх!!!
6. Engineer

Нэрийг нь харахад л илт байгаа биз? Энжинээр. Багийнхаа хамгаалах цэгийг Sentry Gun - аар хамгаалах үүрэг энэ нөхөрт оногдоно. Мөн ямар нэг зүйл барихдаа ТӨМӨРӨӨР баридаг тул төмрөө Spawn Point - оосоо олж аваарай. Өөр ч ярих юм алга даа :/
7. Medic

Эмч бол багийнхыгаа амийг нөхөж, байлдах үүрэгтэй. Багийн Angel л гэсэн үг. Анхлан суралцагчид энэ дүрээр тогловол их зүгээр. Багийнхныгаа ч эмчилчихнэ, холоос ч байлдчихна гээд давуу тал цаадханд чинь их. Heavy - гийн хажууд л явж байхад их зүгээр шүү.
8. Sniper

Хамгийн лаг дүрүүдийн нэг. Холоос ажиглаж ажиглаж нэг л тас. Тэгээд л гүйцээ. Ер нь их аятайхан дүр. Sniper, SMG, хутгатай төрөх бөгөөд ТӨГС дүрүүдийн нэг. Гэхдээ нилээн ур чадвар шаарддаг тул анлан суралцагчид аваал хэрэггүй л болов уу? Бас нум сум авч болно :D
9. Spy

Хамгийн хогийн бөгөөд нээрэв нэлээн бардаг нэгэн. Аль ч талд. Өөрөө ч болсон, айлын хэн нэгэн ч болсон. Гар буу, хутга, алга болдог цаг, эсрэг талд хувирдаг тамхины хайрцаг, Sentry gun гацаагч гээд сайхан сайхан юм их бий :D. Ихэвчлэн ПРО хүмүүс авах тул анхлан суралчагчид аваад хэрэггүй. Үр дүн нь тоглоомоо uninstall хийхэд хүргэнэ.
За өнөөдрийн мэдээгээ энэ хүргээд дуусгая даа. Дараагийн удаа илүү их гоё юм оруулах болноо :) 
Уншсан: 573 | Нэмсэн: iBarraki | Үнэлгээ: 1.0/8
Нийт сэтгэгдэл: 0
Бүртгэлтэй гишүүд сэтгэгдэл үлдээх эрхтэй.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]