15:51:05 Panzer dragon цуврал | |
Сайн байна уу! Би энэ удаагийнхаа мэдээгээр Panzer dragon цуврал-ыг танилцуулж байна. Тоглоомын түүх Тоглоом хэзээ гэдэг нь үл мэдэгдэх ямар нэгэн сүйрлийн дараах дэлхийдээр өрнөх бөгөөд газар нутаг нь цөл болон хувирсан далай тэнгис нь эзгүй хоосорон харагдах үед өрнөнө. Хүн төрөлхтөн генетикийн элдэв туршилтууд хийж байснаас үүдэлтэйгээр үүссэн мутацид орсон элдэв янзын мангасаар дүүрэн ертөнцөд өөрсдөө мөхлийн ирмэгт тулаад байна. Тоглоомын бүх цувралд гол дүр луу унан элдэв янзын амьтадыг луунаас гарах лазер(=.=), болон тоглогчын гарт байх буу зэргээр устган тулалдаж тоглоно. Тоглоомын хөгжмийн хувьд анх удаагаа оркестр хөгжимтэй ба Panzerese хэмээх Грек, Латин гэх мэт олон хэлний холимог зохиомол хэлээр тоглоомонд гарах хүмүүс ярилцана. Тоглоомонд Tower хэмээх барилга байгууламжийн талаар гарах бөгөөд энэ нь сүйрлээс өмнөх хүмээсийн барьсан дэлхий ертөнцөд хор хөнөөл учруулах чадал бүхий зэвсэгийг агуулах ба энэ зэвсэгийг санаархах хорон санаатнуудын эсрэг гол дүрийн баатрууд тэмцэж байгаа талаар өгүүлнэ. Panzer Dragoon - Saturn/Windows/Xbox/PS2 (1995) Тоглоомын эхэнд 2 залуу хүү анх цөлд анх хийж явааг харуулах бөгөөд тэдний нэг нь тоглоомын гол баатар Кэйл. Тэр 2 тэнгэрт луу унан тулалдаж буй 2 хүнийг харах бөгөөд энэ тулаанд Кэйлийн найз нь өртөж алуулна. Үүнээс үүдэн гол дүр цөлд ганцаар хоцорч үхдэгийн даваан дээр тэрхүү тулалдаж байсан 2 хүний 1нь үхлийн шархтайгаар нисч ирэн өөрийн лууг түүнд өгч нөгөө тулалдаж байсан өрсөлдөгчөө Tower-т очиж аюул занал учруулхаас нь өмнө зогсоохыг гуйгаад үхэж буй талаар харуулна. Тоглоом ерөнхийдөө дараагийн хувилбаруудыг бодвол 2хон зэвсэгтэй бөгөөд үргэлжлэх хугацаа аркад тоглоомдээр суурилсан гэсэндээ 6 хан үетэй. Тоглолтын бичлэг Panzer Dragoon Zwei - Saturn (1996) Анхны ангиасаа жилийн дараа гарсан бөгөөд энэ удаад Лунди болон түүний луу Лаги 2н харилцааны талаар голчлон өгүүлнэ. Лундигийн тосгон нь бүх луунуудыг устгах шийдвэр гаргасан бөгөөд харин лунди өөрийн луугаа нууцаар авч үлдэн өсгөнө. Удалгүй тэдний тосгоныг нэгэн үл мэдэх Tower хайгч хөлөг онгоц ирж устгах бөгөөд Лундид үлдсэн сонголт нь өшөө авах байв. Энэ удаад тоглолтонд нэмэгдсэн нэг гайхалтай зүйл нь Лундигийн луу нь өсөж бүрэн гүйцээгүй учраас эхний 2 үед нисэж хараахан сураагүй байх бөгөөд эхний 2 үе тэр чигээрээ газар дээр өрнөнө. Харин тоглоомын 2р үед тоглоомын хамгийн гайхалтай хэсэг өрнөх бөгөөд Лаги нисэх анхны оролдлого хийхтэй зэрэгцэн тоглоомонд явж байсан дуу зогсон өндөр хаднаас үсрэн яг л амиа хоролж байгаа мэт харагдах бөгөөд удалгүй дэвэн дэвсээр анхны нислэгээ хийнэ. Гэвч Лаги хараахан нисэж бүрэн сураагүй байх бөгөөд 3-р үеэс нисэж сурна. Мөн тоглоомын системд Berserk attack хэмээх шинэ дайралт нэмэгдсэн. Дайснаа хөнөөх бүрт бага багаар тоглоомын зүүн доод хэсэгт байх метр дүүрэх бөгөөд үүгээр тусгай дайралтууд хийх боломжтой. Тоглолтын бичлэг Panzer Dragoon Saga - Saturn (1998) Сэга Сатурн дээр RPG тоглоом цөөхөн гарсан байдаг бөгөөд тус систем дээр гарсан сүүлчийн бөгөөд гайхалтай тоглоомуудын нэг тус консолийн хамгийн шилдэг тоглоом хэмээн үнэлэгдэх нэр Panzer Dragoon Saga хэмээх энэхүү тоглоомонд оногдсон юм. Тоглоом бүтэн 4 CD бөгөөд тэр үеийн тоглоомонд төдийлөн байгаагүй зүйл нь гэвэл тоглоом кино хэсэг тэр үед гарж байсан тоглоомуудаас ихтэй мөн бүх кино хэсгүүд нь дуу оруулалттай. Тоглоом кино хэсгүүд нь дуу оруулалттай мөн тэр үеийн RPG тоглоомууд шиг тусгайлан рендэрлэгдсэн зурган дээр тоглох биш харин бүтэн 3D орчинд бүтээгдсэн. Нийт 16 цаг үргэлжлэх тоглолттой.Тоглоом өмнөх 2 ангийн адилаар сүйрэлийн дараах ертөнцөд өрнөх бөгөөд энд тэндгүй мутацид орсон амьтад хэсүүчлэн хүн төрөлхтөн тал тал болон газар нутаг, эрдэс баялагийн нөөцийн төлөө хоорондоо тулалдана. Харин тоглоом Edge хэмээх Эзэнт гүрний цэрэг залуу хүүгийн тухай өгүүлэх бөгөөд тоглоомын эхэнд хэсэг бүлэг хүмүүс болон Edge эртний соёл иргэншлийн үлдэгдэлийг судалхаар архелогийн малтлага хийж буйгаар эхэлнэ. Гэвч удалгүй малтгалага хийж байсан нүхэн дотор зэрлэг араатан байх бөгөөд тэндхийн хүмүүслий дайрна харин Edge нүхрүү оронд пуужингаар харван амжилттай араатныг устгана. Энэ үеэр Edge нүхэн доторх нэг хананд хөлдөөсөн бололтой нэгэн охин байхыг олж харах болно. Харин үүний дараагаар нүхнээс гарж ирэхэд Эзэнт гүрний цэргүүд ирсэн байх бөгөөд тэд Edge-н анд нөхдийг буудан хороох бөгөөд харин Edge оногдсон ч азаар амьд үлдэн доош нүхрүү унах бөгөөд түүнийг нэгэн луу ирж аврах болно. Үүнээс эхлэн Edge анх нөхдийнхөө өшөөг авах мөн цэргүүдийн авч явсан тэрхүү охины талаар олж мэдэхээр аялалд гарах болно. Тулааны систем нь тоглоомын хамгийн онцлууштай зүйл бөгөөд тулаан бодит цаган байдлаар агаарт Egde лууны нуруун дээр суусан байдлаар өрнөнө. Тоглоомонд 3 хэмжээ бүхий метр байх бөгөөд хугацаа өнгөрөхөд аажмаар дүүрнэ. Edge өөрийн буугаар 1 дайсныг буудах болон луугаараа олон зэрэг дайсны онилон буудах гэсэн 2 үндсэн дайралттай. Эдгээр 2 дайралт нь тус метрийн 1 нүд ашиглах бол эмчлэх, Item хэрэглэх зэрэг үйлдлүүд нь 1 нүд ашиглана. Харин 3 нүд бүрэн дүүрсэн тохиолдолд тусгай чадвар ашиглан дайсандаа илүү гэмтэл учруулна. Тулаан түрүүн хэлсэнчлэн агаарт өрнөх бөгөөд дайсны урд, 2 талд нь болон хойно нь гэсэн 4 байрлал байх бөгөөд дайсны энэ 4н байрлалын аль нэг хэсэг нь гэмтэл илүү авах сул тал байна. Харин дайсан энэ сул талаа хамгаалан тоглогчтой зэрэгцэн хөдөлгөөн хийнэ. Тоглоомын радарт 4 талыг харуулсан 4 хуваасан хэсэг байх бөгөөд тэрхүү хэсгээс улаан хэсэгт нисэх юм бол дайсан тоглогчид илүү гэмтэл учруулах, харин өнгөгүй хэсэгт жирийн, ногоон хэсэгт зогсовол дайрч чадахгүй гэхдээ дайсны сул тал нь ихэвчлэн улаан хэсэгт байх бөгөөд энэ нь их эрсдлээр илүү гэмтэл учруулах тактикийн чанартай тоглолтыг нэвтрүүлнэ. Тоглоомын дайснууд ганцаараа болон сүргээрээ явах бөгөөд сүргээрээ яваа тохиолдолд гол толгойлогчийг нь устгаснаар хожих боломжтой. Тулаанаас гадуур хэсэг нь хөл дэрээ болон агаарт луун дээрээ суун газар нутгаар аялах гэсэн 2 хэсгээс бүрдэнэ. Мөн зөвхөн Edge-н буу зэвсэг өөрчлөхөөс гадна лууныхаа чадварыг өөрчлөх боломжтой. Лууны хамгаалалт, хурд, Цохилт, Шидийн гэмтэл гэсэн 4 үзүүлэлтыг яаж өөрчлөхөөс шалтгаалан лууны өнгө хэлбэр нь өөрчлөгдөнө. Тоглолтын бичлэг Panzer Dragoon Orta - Xbox (2003) Энэ анги дээр тоглоомын график мэдэгдэхүйц сайжирсан бөгөөд бараандуу өнгөнөөс илүү гэгээлэг өнгөлөг дүрслэлтэйгээр хийгдсэн. Тоглолтын хувьд эхний 2 анги шиг Railshooter бөгөөд Starfox 64-д байсан шиг хурдаа нэмж хасах гэх мэт сонголтуудтай. Мөн луу нь 3 хэлбэрт хувирдаг болсон. Тоглоомонд Orta хэмээх нэгэн цамхагт хоригдсон охины талаар гарах бөгөөд цамхагруу луу дайран охиныг аварна. Гэвч удалгүй ардаас нь дайснууд хөөн ирэх бөгөөд Орта Wordm Riders хэмээх хэсэг бүлэг хүмүүстэй хамтран эрх чөлөөний төлөө зугтаж буй талаар харуулна. Тоглолтын бичлэг Ингээд та бүхэнд Panzer dragon цувралыг хүргэлээ Таныг хүндэтгэсэн Mntitan сайт болон Администратор d4rk | |
|
Нийт сэтгэгдэл: 3 | |
Өнөөдөр зочилсон гишүүд
Шинэ сэтгэгдэл
|