Эхлэл » 2012 » 12 сар » 1 » Mass Effect түүх
21:49:49
Mass Effect түүх
Сайн байна уу би энэ удаагийнхаа мэдээгээрээ Mass Effect-ын түүхийг оруулж байна


MASSEFFECT [2007]

2183 он юм гэнээ. Commander Shephard - аар удирдуулсан SSV Normandy хөлөг сансар огторгуйд GETH буюу бидний ойлголтоор ажилын болон дайны зориулалтаар бүтээгдсэн цэргүүдийг эрх мэдэлдээ авч, тэднийг удирдан сансар огторгуйг байлдан дагуулах зорилгыг өвөрлөн буй Spectre хочит Saren Arterius - ыг зогсоох даалгавартай яваа юм. Shepherd, Saren - ыг хайж явах замдаа Saren - аас ч аймшигт аюул Reaper - үүдийн зүгээс ирж буйг олж мэдэх болно. Мөн Saren - ыг Reaper - үүдэн удирдагч хаан Soverign - д оюун санаагаараа боолчлогдсон болохыг ч олж мэдэх болно. Reaper - үүдийн зорилго бол Saren - аар дамжуулж огторгуйн бүхийл амьд биетүүдийн оюун ухааныг арчин хаяж, өөрсөддөө зүтгүүлэн огторгуйн ноёрхолыг гартаа оруулах байв. Мэдээж эрэлхэг Commander Shepherd болон түүний туслахууд таны удирдлаган дор Saren болон Reaper - үүдийг ялан дийлж огторгуйг аврах боловч зөвхөн энэ удаад л байлаа. Reaper - үүд 50,000 жилд нэг гарч ирээд алга болдог ... 

Gameplay


MASS EFFECT 2 [2010]

2185 он. Сансар огторгуйн энх амгаланд SSV Normandy хөлөг аялан байтал Collector - уудын гэнэтийн аймшигт довтолгоонд Normandy өртөж сүйрч, хөлөгийн бүхийл ажилчид хөлөгийг орхих үед хөлөгийн жолооч Joker жолооны ард хөлөгөө аврах найдлага тээсээр сууж байлаа. Shepherd хөлөгт үлдэж Joker - ыг аварч, сүүлийн аврах хөлөгт суулгаад өөрөө сууж амжилгүй хөлөгтэйгөө сүйрэх болно. Гэвч энэ бүхэн Shepherd - ын төгсгөл биш бөгөөд харин ч агуу тулааны эхлэл, адал явдалын үндсийг тавьж өгсөн юм. Shepherd - ын бараг л үхтэл болсон биеийг Cerberus - ын ажилтнууд олж нөхөн сэргээлтэнд оруулснаар Shephard маань эргэн ирэх болно. Түүнийг Cerberus - ын тэргүүн болох Illusive Man, Collector - уудын колончлолын эсрэг хамтран ажиллах зорилготойгоор эргэн авчруулжээ. Collector - ууд үнэхээр хүчирхэг дайсан учир Shepherd - д хүчирхэг, чадварлаг туслахууд хэрэг болох болно. Shepherd огторгүйгаар аялан хамаг л шилдэгүүдийг цуглуулан өөрийн багийг зузаатгаж дайнд бэлэн болсон бөгөөд энэ багт түүний хуучин анд нөхөд ч байсан юм. Ингээд Collector - уудын эсрэг хийсэн аймшигт тулаанд мэдээж таны удирдлаган доорхи Commander Shepherd болон түүний багийнхан ялалт байгуулж дахин огторгуйг аврах болно. Гэхдээ энэ бүх аюул заналхийлэлийн ард ахиад л Reaper - үүд байсан юм. Тиймээ тэд бол MASS EFFECT цувралын гол дайсан.

Gameplay


MASS EFFECT 3 [2012]

Тоглоомын маань түүх мэдээж ME2 - ын үйл явдлаас хойш шууд үргэлжлэх болно. Мэдээж энэ удаад мөн адил та ME2 - ын SAVE файлаа хадгалж байсан бол ME3 - таа IMPORT - лон оруулснаар өмнөх Shepherd - ээ болон өмнөх багийнханыхаа хамтаар дайны талбарт эргэн ирэх юм. 

Тоглолтын хувьд гэвэл өмнөх цувралд байсан Class - ууд болох Soldier [Soldier бол бүхийл зэвсэгийг эзэмших чадвартай цорын ганц Class юм], Adept [Biotic Specialist буюу бараг л MAGE гэсэн үг], Infiltrator [Технологийн мэргэжилтэн мөн зайны тулаанч, нэг ёсондоо алуурчин], Vanguard [Soldier болон Adept нарын нэгдэл Class гэхдээ дундыг барьсан], Sentinel [Техникийн мэргэжилтэн бас Biotic Specialist буюу эмч], Engineer [Цэвэр техникийн мэргэжилтэн] - үүд байх болов уу ? гэж бодож байна. Магадгүй өөрчлөгдөж болох ч бараг л үгүй болов уу ? даа. 3 - н үндсэн Class, 3 - н завсрын Class. Тоглолтын хувьд мөр давсан 3 - дугаар биеийн байрлалтай RPG. Тоглоомонд шинээр нэмэгдсэн зүйлс гэвэл шинэ зэьсэгнүүд, шинэ чадварууд, шинэ хөдөлгөөнүүд мөн ойрын зайны MELEE ATTACK. Мөн шинэ цуврал дээр маань Multiplayer горим нэмэгдэн орж ирсэн нь фанатуудынхаа сонирхлыг улам ихээр татаж байгаа гэдэгт итгэлтэй байна.


Gameplay



Таныг хүндэтгэсэн Mntitan сайт болон А.М D4rk
Төрөл: Тоглоом шүүмжлэл | Уншсан: 600 | Нэмсэн: d4rk | Үнэлгээ: 1.4/9
Нийт сэтгэгдэл: 6
# L0rD Мягмар, 16:13:16
хөөрхөн л юм.
0