Эхлэл » 2014 » 6 сар » 13 » Left 4 Dead 2
17:08:23
Left 4 Dead 2

 

Сайн байцгаана уу! Ойрд завгүй байсан болохоор мэдээ барагтаа нэмж чадсангүй. Гэхдээ одооноос мэдээгээр тасалдахгүй ээ :D. Энэ удаад алдарт Left 4 Dead 2 тоглоомыг хүргэж байна.

Тоглоомын түүх

Nick

35 насыг зооглоод буй Nick бол хотоос хот дамжин хэсүүчилдэг мөрийтэй тоглоомчин юм. Зөрүүд гөжүүд, их зангаасаа болж бусадтайгаа үргэлжид таарамж муутай байдаг байна. Francis Bill 2 шиг л Coach Nick хоёр үргэлж хоорондоо тэмцэлдэх аж. Түүний баримталдаг ганц зарчим нь хэнд ч үл итгэх билээ. Магадгүй энэ нь тоглоомын дүрэм байдаг байхлдаа. Гэхдээ тоглоомын төгсгөлд тэрээр илүү нийтэч болсон байх болно.

Rochelle

29 настай тэрээр нэгэн томоохон тв-д продюссерийн туслах хийдэг байлаа. Мэдээж гол ажил нь энд тэнд хөглөрсөн кабель утаснуудыг янзлана, бас кофе зөөнө. Заримдаа түүнд сурвалжлагчдийг дагаж туршлага судлах гайхалтай боломж гардаг байлаа. Өдөр бүр л тайз дэлгэцийн ажил хийх тэрээр одоо өөрөө жинхэнэ "тайзан" дээр тоглох болжээ.

Coach

44 настай тэрээр өвдөгний бэртлийн улмаас коллежийн хөлбөмбөгийн дасгалжуулагчийн ажлаасаа чөлөөлөгджээ. Тэр сургуульд биеийн тамирын багш, дасгалжуулагч хийдэг байжээ. Багийнхаа хамгийн ахмад тэрээр өөрийн багийг удирдах аж. Нас ахиж чадал тэнхээ нь муудсан ч гэлээ багийнхаа залуусаас дутахгүй гүйж харайна. Намбалаг дөлгөөн төрх, хөгжилтэй, эелдэг харьцаагаараа бусдыг үргэлж өөртөө татах ажээ.

Ellis


Өдгөө 23 настай Savannah-д өсөж төрсөн тэрбээр бүхий л амьдралдаа гаражин дотор өнгөрүүлжээ. Өөрөөр хэлбэл амьдралаа машин техниктэй холбож, тэдгээрийг засч янзлан амь зогооно. Багаасаа л механикт дурласан түүний мөрөөдөл нь муждаа хамгийн томд тооцогдох, алдартай машин засварын төвтэй болох байлаа.

 

Тоглоомын Gameplay

 

Татах

Torrent ]

Заавар

  1. Татсан Файлаа Винрар ашиглан задлана
  2. Setup ыг ажлуулна

Enjoy

Төрөл: Тоглоом татах | Уншсан: 1426 | Нэмсэн: d4rk | Үнэлгээ: 1.1/99
Нийт сэтгэгдэл: 0
Бүртгэлтэй гишүүд сэтгэгдэл үлдээх эрхтэй.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]