Эхлэл » 2013 » 1сар » 29 » Game Console
16:09:11
Game Console
Playstation 1

Playstation 1 бол Sony кордрацын анхны тоглоомын консол бөгөөд бидний тоглох дуртай Disney, Crash гэх мэт тоглоомнууд уг консол дээр гарсан бөгөөд 90-ээд оныхон тоглож байсан гэх яриа Facebook-ээр нэг байдаг. Гэхдээ би 2006 онд нүдэж л явлаа. Мөн өөр дээрээ VCD тоглуулах боломжтой бөгөөд тоглоом таарахгүй гэсэн асуудал байхгүй.
Playstation 2

Энэ консол бол СОНИ гийн жинхэнэ бахархал гээд хэлчихэд нээх их буруудахгүй. Анх 2000 онд гарч байсан бөгөөд тоглоомын сан арвин мөн нэлээн хямд. Монголд байгаа Playstation 2 ууд Чип суулгагдсан байдаг. (Matrix гэдэг ). Хэрэв чи гадаадаас Playstation 2 худалдаж авах гэж байгаа бол энд чип суулгуулсан дээр гэж хэлмээр байна. Учир нь Монголд байдаг тоглоомнууд ихэнхи нь Хятадад оригоос хуулбарлагдаж ирсэн тоглоомнууд байдаг. Чипгүй бол уншина гэж гордилгүй шүү. Гэхдээ эндээс ориг тоглоом худалдаад авчихал болно. Саяхан СОНИ Playstation 2 үйлдвэрлэлийг зогсоосон. Учир нь 2013 онд Playstation 4 гарах тул хэмээн мэдэгдэл хийсэн.
Wii

Wii бол их гэр бүлийн халуун дотно уур амьсгалыг бүрдүүлсэн сайхан тоглоом. Амралтын өдрүүдээр гэр бүлтэйгээ өнгрүүлэх сайхан боломж. Вии гийн гар бол маш хачирхалтай. Дээрээс нь Monchok гэх юм худалдаж авдаг ( Зарим тоглоомонд ашиглагдана ). Монголд байдаг ихэнхи тоглоом япон хэлтэй байдаг болхоор ойлгоход жоохон хэцүү. Вии дээр нөгөө Чип маань бас л хэрэг болно. Ен нь бол чипгүй бол Copy тоглоом ажиллана гэж ЛӨӨЛӨӨ
XBOX 360

Майкрософтын нүүр царай. График нягтаршил маш сайн. Тоглоомын сан ч их арвин. Бусад сайт дээр XBOX 360 маш их халдаг гэсэн байсан. Энэ бол маш худал үг юм. XBOX 360-д мөн л Чип маань байдаг. Энэ л их халалт үүсгээд байдаг юм. Тэрнээс биш Чипгүй XBOX 360 ер нь бол нээх их халаад байдаггүй. Чип нь нэлээн ядаргаатай. Та шинэ тоглоом тоглохыг хүсвэл чипэндээ Update хийлгэх естой. Чип хийлгэхгүй ориг тоглоом тоглосон ч болно. Гэхдээ монголд нэг ориг тоглоом 90000-150000 тай байдаг болхоор нээх их сайхан арга биш. Update-ний хувьд LT, LT 2.0, LT 3,0 гэх байдаг. Шинэ, том тоглоом гарах бүрд Update гардаг. Сая Black Ops 2 гархад LT 4,0 гарна гээд байсан гараагүй бололтой байна. Хэрэв шинэ update хийлгүүлсэн бол өмнөх update дээр ажиллаж байсан тоглоом АЖИЛЛАХГҮЙ. Update солигдохоор тэгээд байдгын. За тэгээд Update хийсэн бол тоглоомонд NTCS, PAL, G гэх төрлүүд байдаг. Таных аль төрөлд хамаархыг олоод тоглоомоо олох хэрэгтэй. Хэрэв олчихсон бол Таны XBOX 360 хаана зориулагдсан гэдгийг олоод тоглоом бас хаана зориулагдсан 2 таарч байх хэрэгтэй. Учир нь яг таарахгүй бол Wrong region code гээд алдаа заагаад байдгийн. Хаана зориулагдсныг олохдоо ( XBOX 360 ) хайрцган доороос нв харж болно.
Playstation 3

За Playstation 3 бол чип гээд байхгүй. Ориг тоглоомноос өөр Copy нтр гэж байхгүй. Ориг тоглоом 90000-180000 тай байдаг. Тийм болхоор жоохон хэцүү. Playstation 3 байнга Update хийдэг ( загвар, систем ). Шинэ гарсан Playstation 3т чип нь арай гараагүй байгаа. Тийм болохоор ориг л тоглоно гэсэн үг. Өмнөх Playstation 3 чиптэй болохоор тоглоом суулгуулчихна. Мөн Playstation 3 BluRay уншинэ гээд боддоо.
За дараагийн дугаарт PSP, XBOX kinect, PS Move талаар оруулнаа. Гар ч өвдлөө хэхэ.
Төрөл: Бусад | Уншсан: 680 | Нэмсэн: iBarraki | Үнэлгээ: 1.6/7
Нийт сэтгэгдэл: 2
# evA Лхагва, 13:14:14
Баярлалаа. smile
0