13:17:18 Facebook VS Twitter | |
Фэйсбүүк VS Twitter ~ Нийт фэйсбүүк хэрэглэгчдийн дундаж нь 130 гаруй найзтай. ~ Фэйсбүүкийг сар бүр ойролцоогоор 850 сая хэрэглэгч идэвхтэй хэрэглэдэг байна. ~ Нийт Фэйсбүүк хэрэглэгчдийн 21 хувийг Ази тив эзэлдэг. 4 тив улстай харьцуулахад нэлээдгүй хувийг эзэлж буй мэт боловч азийн хүн амын ердөө 4 ч хүрэхгүй хувь нь Фэйсбүүк хэрэглэдэг аж. ~ Фэйсбүүк хэрэглэгчдийн 488 сая хүн нь тогтмол утаснаасаа холбогддог. ~ Өнгөрсөн оны хувьд Энэтхэг, Бразил, Япон, Өмнөд Солонгос, ОХУ-ын фэйсбүүк хэрэглэгчид 50 орчим хувиар өссөн үзүүлэлт гарчээ. ~ Фэйсбүүкт хамгийн олон Лайк цуглуулсан нь хоолны хуудас байдаг гэнэ. ~ Фэйсбүүк хэрэглэгчдийн 31 хувь нь ганц бие, 43 хувь нь гэрлэсэн, үерхэж байгаа, сүй тавьсан гэж бүртгэгдсэн байна. ~ Фэйсбүүк хэрэглэгчид дунджаар өдөрт нэг цагийг энд өнгөрөөдөг аж. ~ Дэлхийн хамгийн олон хандалттай нийтийн сүлжээ болох Фэйсбүүк бол асар олон боломжийн үүд хаалга. Тэр дундаа бизнесийн орчны хүрээнд мөнгө олох хамгийн том боломж. Тэгвэл өнгөрсөн оны хувьд нэг сая гаруй вэб сайтууд фэйсбүүкт нэгдэж, өөрийн үйл ажиллагаагаа үүгээр дамжуулан явуулах болжээ. ~ Фэйсбүүк хуудаснаа нэг өдөрт 250 сая гаруй зураг ордог байна. ~ Фэйсбүүк хэрэглэгчдийн 43 хувь нь эмэгтэй бол, 57 хувь нь эрэгтэй байдаг аж. ~ Өнгөрсөн оны байдлаар 175 сая жиргээчид твиттерт жиргэсэн байна. ~ Твиттер хэрэглэгчид дунджаар 307 удаа жиргэсэн байдаг. ~ АНУ, Бразил, Япон улс Твиттерийг хамгийн ихээр ашигладаг байна. Тоон үзүүлэлтээр харвал нийт Твиттер ашиглагчдын 107 сая жиргээч нь АНУ, 33 сая нь Бразил, ойролцоогоор 30 сая жиргээч нь Япон улсын иргэд байдаг аж. ~ Нийт интернэт хэрэглэгчдийн 32 хувь нь твиттерийн жиргээчид байдаг. ~ Ирэх онд буюу 2014 онд твиттерийн удирдлагууд зар сурталчилгаанаасаа 540 сая долларын ашиг олно хэмээн урьдчилсан тооцоо гаргажээ. ~ Твиттерт жиргээчидийн 60 гаруй хувийг эмэгтэйчүүд эзэлдэг гэнэ. ~ Өнгөрсөн оны байдлаар өдөр бүр 1 сая гаруй хүн твиттерт нэгдсэн байна. ~ Твиттерт хамгийн олон дагагчтай жиргээчийг мэдэх үү? Улс төр, урлаг соёлын аль нь байгаа бол гэж таамаглаж байна? Тэгвэл твиттерт хамгийн олон буюу 31 сая дагагчтай жиргээч бол АНУ-ын алдарт дуучин Лэди Гага (Lady Gaga) ажээ. ~ АНУ-ын хувьд 141 сая хүн нь твиттерийн хэрэглэгч төдийгүй энэ нь нийт жиргээчдийн 30 орчим хувийг эзэлдэг байна. ~ Твиттерт нэг секунд тутамд 11 жиргээч нэмэгддэг аж. ~ Интернэт болон гар утаснаас твиттерт жиргэдэг жиргээчдийн хувь хэмжээ 50/50 хувьтай буюу тэнцүү байдаг гэнэ. Эх сурвалж: TV Zone сэтгүүл. Та бүхнийг хүндэтгэсэн: God_Ultra Ингэж их зүтгэл гаргаж шивж байхад сэтгэгдэл үлдээхээ мартахгүй юм байгаа биздээ? | |
|
Нийт сэтгэгдэл: 2 | |
Өнөөдөр зочилсон гишүүд
Шинэ сэтгэгдэл
|