17:01:21 Дарханы шинэ гүүр | |
Дархан хотод улсдаа хамгийн томд орох 176 метр урт гүүрэн гарц ашиглалтад оров. Энэ гүүрэн гарц буюу шат нь шинэ, хуучин хоёр Дарханы хооронд орших “Бурхан багшийн сэрэг дүр” цогцолбор, “Морин хуур” цогцолборыг холбожээ. Уг явган хүний гүүрэн гарцын бүтээн байгуулалтын ажил хоёр он дамнан үргэлжилсээр сая л дуусч гүйцэтгэгч тал, захиалагчид хүлээлгэж өгсөн нь энэ юм. Энэхүү гүүрний нээлтийн үйл ажиллагаа нь өмнөх долоо хоногийн бямба гараг буюу 2013 оны 04 сарын 20-нд болсон. Уг нь 6 сарын 1-нд ашиглалтанд орно гэж байсан ч хугацаанаасаа өмнө дуусчээ. Гүүрэн гарцны нээлтэд аймгийн ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн, Засаг дарга С.Насанбат нарын аймгийн удирдлагууд, гүйцэтгэгч компанийн дарга, ажилтнууд, иргэдийн төлөөлөл, гүүрэн шатыг байнгын ашиглалтад хүлээн авч байгаа Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын ажилтнууд оролцлоо. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах гүүрэн шатыг бүтээн байгуулах тендерт шалгарсан “Андхан” ХХК хийсэн бол, гүүрийн багануудын суурийг Улаанбаатар хотын “Дулаан богд” компани гүйцэтгэж, гүүрний төмөр бэлдэцүүдийг ӨМӨЗО-ны Хөх хотод хийлгэжээ. Энэ нь зөвхөн гүүрэн шат төдий биш шөнөжин гэрэлтэх гэрлэн чимэглэлийн иж бүрэн байгууламж юм. Улаанбаатар, Сэлэнгэ аймгийг холбосон олон улсын “А” зэрэглэлийн зам дээгүүр тавигдсан уг гүүр 9 метрийн өндөртэй, 21 дугуй баганатай, 176 метр урттай бөгөөд “Бурхантай уул”, “Морин хуур”-тай толгойг холбосон “Дүүжин гүүр”-ийн тэхий дундаас “Миний Монгол цэцэрлэгт хүрээлэн” эхэлж, өндрөөсөө намсан намсаж үргэлжилнэ. Гүүрэн гарц ашиглалтад орсноор Дархан хот иргэдийнхээ амралт чөлөөт цагаа өнгөрөөх ногоон байгууламжийг цогц байдлаар бий болгож чаджээ. Учир нь уг “Миний Монгол цэцэрлэгт хүрээлэн” нь дотроо 12 ордтой ногоон байгууламж, “Миний монгол” хэмээх 21 аймгийн газар нутгийг хэлбэр дүрсээр нь багтаасан Монгол Улсын газрын зургаар бий болгосон гэрэлт байгууламж бүхий 2.8 км урт соёл амралтын цогцолбор юм. Өмнө нь шатгүй байхад цэцэрлэгт хүрээлэн рүү орох хүмүүс авто замыг явганаар зам хөндлөн гардаг байсан бол одоо гүүрэн шаттай болсноор авто замын хөдөлгөөнд ямар нэгэн саад учруулахгүй, явган зорчигчийн аюулгүй байдал ч хангагдсан нь нүдээ олсон бүтээн байгуулалт боллоо гэж оролцогчид өндөр үнэллээ. Дарханчууд 2011 онд Дархан хотын 50 жилийн ойгоор Дарханы шинэ, хуучин хоёр хорооллын дунд “Дархан-50 цогцолбор”-ыг Австрийн хатан хааны цэцэрлэгт хүрээлэнгийн загварыг ашиглаж үндэсний уламжлалт болон дэлхийн шилдэг авангард бүтээлийн баримал хослуулсан урлал, усан оргилуур, гэрлэн чимэглэл бүхий хосгүй бүтээн байгуулалт хийснийг нь Монгол Улсын Засгийн газар өндрөөр үнэлж “Орон нутгийн оны шилдэг бүтээн байгуулалт”-аар өргөмжилж батламж гардуулж байсан юм. Дутагдал: Энэхүү гүүрийг барьсан хамгийн сүүлийн тулгуур нь "Хүйтэн усны хагарсан шугам"-ан дээр баригдсан бөгөөд одоо үүнийг сэргээх ажил хийгдэж байгаа. Та бүхнийг хүндэтгэсэн: God_Ultra Дархан мин сайхан хотоо! | |
|
Нийт сэтгэгдэл: 5 | |
Өнөөдөр зочилсон гишүүд
Шинэ сэтгэгдэл
|