15:10:59 Backstreet Boys-Г тэсэн ядан хүлээедээ. | |
"As long as you love me", " I want it that away " , "Everybody", "Boys" , "Quit playing games with my hearth" гээд нэгийг нь уншаад л дуу нь чихэнд сонсогдож, аманд аялагдана. Тиймээ тэд бол "Backstreet boys(BSB)"... 1990, 2000-иад оныхон тэдний дуугаар "хүн" болсон гэхэд үнэнээс хол зөрөхгүй л болов уу? Учир нь дэлхийн хөгжмийн ертөнцтэй танилцах, стиль имижээ тодорхойлох басхүү зарим нэгэнд нь хэл сурахад тэдний дуунууд л тусалж байсан юм. Тэдний дуунууд уяраана, доргионо, хөгжөөнө, басхүү хөглөнө. Поп, Рок поп, R&B стилиэрээ уран бүтээлээ туурвидаг "Хойд гудамжны хөвгүүд" энэ жил 20 нас хүрч байна. Өдгөө тэд "Намба" сууж, буурь заасан ч хамтлаг байгуулагдсан, уран бүтээлээ хийж, үзэгч сонсогчдод дуугаа хүргэж байсан энэ ойгоо зүгээр өнгөрөөхийг хүсээгүй бололтой. Гэхдээ зөвхөн өөрсдийнхөө хүрээнд, улс дотроо бус дэлхий нийтээр аялан тоглолт хийж, фэнүүдтэйгээ хамтдаа тэмдэглэх юм. Энэ сарын 20-нд АНУ-ын Калифорни хотоос эхэлсэн тэдний аялан тоглолт 10 дугаар сарын 25-нд АНУ-ын Өмнөд Флоридад өндөрлөх гэнэ. Энэ хугацаанд 11 газарт тоглох бөгөөд тоглолтын хуваарьт "Монгол, Улаанбаатар" хамгийн ихээр анхаарал татаж буй. Тоглолт ирэх 05 дугаар саырн 23-нд "Бунт Ухаа" спорт цогцолборт болох ба энэ нв хамтлагийн албан ёсны цахим хуудаснаа ч бичигдсэн байна. Энэхүү тоглолтыг "Michael Learns to Rock"хамтлагийн тоглолтыг зохион байгуулсан "Evento" компани санаачлан хийж байгаа бөгөөд тун удахгүй тоглолттой холбоотой албан ёсны мэдээллээ олон нийтэд хүргэх гэнэ. Ямартаа ч олон хүний зүрх сэтгэлд дурсамж, дурдатгал тээлгэж, өөрсдийн дуугаараа түүнийг өдөөж, сэргээдэг BSB-ийн Монголд ирэх нь тодорхой боллоо. Тэднийг тэсэн ядан хүлээе. Та бүхнийг хүндэтгэсэн: God_Ultra | |
|
Нийт сэтгэгдэл: 8 | |
Өнөөдөр зочилсон гишүүд
Шинэ сэтгэгдэл
|