Tugs | Огноо: Ням, 2014-01-05, 19:05:07 | Пост # 1 |
Өөрийн хүсэлтээр бандуулсан хүн
Ангилал: Blocked
Пост: 333
Нэр хүнд: 3
Зэмлэл: 0%
Статус: Сvлжээнд алга
| Цас хүнд дурлажээ.Хэзээ ч ийм юм байж таарахгүй. Гэхдээ дурласан л юм даа. Гудамжны гэрлийн төмөр бүрхүүл салхинд савласан арваннэгдүгээр сар.Үдэш орой. Өнөөх бүсгүй цонхон дээрээ. Цонхны наана будрах цас. Бүсгүйн нүд хөгжилтэй. Тэр инээмсгэлэн будрах цасыг ажина. Бүр ширхэг бүрийг алдалгүй харахыг хичээнэ. “Тийм баяртай инээмсгэлэл, гэрэлтсэн харц. Яг тэндээ, яг тэндээсээ битгий холдоосой. Намайг гайхан бишрээсэй гэж цас бодлоо. Тэгээд цас яг л дурлаж үзээгүй залуу хүн шиг аашилж, өөрийн чаддаг бүхнээ бүсгүйд гайхуулахаар шийдэв. Өөрийгөө улам бишрүүлж, улам алмайруулах гэсэн тэнэг хүсэл цасыг эзэмдэнэ. Зөөлөн будрах цас төдөлгүй том томоор малгайлан орж эхлэв. Бүсгүй салхивчаар цээжээ гаргаж хөөрхөн цагаан хуруунуудаараа цасыг тослоо. Цас онгирч хөөрсөндөө хамгийн том хамгийн цагаан ганган ширхэгүүдээ бүсгүйн алган дээр буулгав. Харамсалтай нь тэд бүсгүйг харж ч амжаагүй байхад алга болно. Тэр бүсгүй өөрийг нь хайлуулж чадах шидтэйг цас ингэж мэдэв. Цас өөрийнхөө сул доройг нуухаар шийдлээ. Малгайлан орж байсан цас гэнэт эмх цэгцгүй, зүг чиггүй бужигнаж, уурласан нөхөр шиг тал талаасаа хуйсагналаа. Төдөлгүй өнөөх цас бужигнасан шуурга болон хувирав. Энэ үед бүсгүйн нүүрэн дээрхи инээмсэглэл аажимхан алга болж харцан дахь гэрэл нь хэрхэн бөхөхийг цас мэдэх ч завгүй хүүгнэ. Хөөрсөөр, шуурсаар...Цас өөрийнхөө сүр хүчийг багтан гайхна. Эмх цэгцгүй энэ үйлдлээсээ болоод сүүлдээ өөрөө ч бүсгүйг олж харахаа болив. Гэнэт тэр өнөөх цонх руу харлаа. Бүсгүй алга. Цонхонд хөшиг татжээ. Тэр яаж ч хичээгээд цонхыг нэвтлэн орж чадсангүй.Намайг хараач, намайг хараач...Цас хамгийн том хамгийн ганган ширхэгүүдээрээ бүсгүйн цонхыг ийнхүү балбана. Гэвч түүний энэ их хүч бороо нь дуслын төдий чимээ өгсөнгүй. Шөнөжин бүсгүй цонхыг балбасан цас өглөө нь ядарч тамирдсандаа талаар нэг тарж, газарт нэвсийн унав. Бүсгүйг дахин нэг харах гэсэн горьдлого ч тасарчээ. Нар гялбасан хаврын цэлмэг өглөөний туяаг согтотлоо ууж хөлчүүрхсэн цас үдийн алдад бялбаганасан саарал болсон байв. Төдөлгүй өнөөх цонхны хөшиг алгуурхан нээгдэж бүсгүйн гоо царай гарч ирлээ. Хөлчүү цас сүүлчийн тамираа шавхан байж ганц хоёрхон гялтганахад бүсгүй эргэн тойрноо зэрвэсхийн хараад дахин алга болов. Цасыг хайлж урсаад дууссан дуустал бүсгүй гэрээсээ гарахгүй байхаар шийджээ.
Great Member болоход минь саад болоод үз л дээ. :D
|
|
| |