За энэхүү нууцлагдмал сүнс мобын талаар ярилцацгаая. Ерөнхий мэдээлэл гэвэл Herobrine нь манай ертөнцийн хөгжүүлэгч Notch - ын ах бөгөөд манай ертөнцийг хамт хөгжүүлж байсан гэж ярилцдаг. Түүний дүү нь ч гэж яридаг. Удалгүй Herobrine нь нас барсан бөгөөд ихэнхь уурхайчид түүнийг өөрийн тоглоомондоо хорогдон гэж үздэг. Мөн нөгөө нэг тайлбар нь Дүү Herobrine Notch нар хамт уурхайн ертөнцийг хөгжүүлж байсан бөгөөд Notch төслийг болиулах санаа гаргахад Herobrine уурлан гэрээсээ гэрээд иргэн ирээгүй бөгөөд Notch дүүгээ тогломондоо мөнхлөхийн тулд Алуурчин Mob - Herobrine - ыг оруулсан гэж ч хүмүүс тайлбарладаг. Гэхдээ хамгийн аймар зүйл бол анх Herobrine үзэгдэж эхлэхэд Minecraft Forum - д хачирхалтай зүйлс болсон юм. Нэгэн MineCraft-ын тоглогч Singleplayer горим дээр тоглож яваад манан дундаас цагаан нүдтэй, хачирхалтай нэгэн хүн өөрлүү нь хараад зогсч байхыг олж харжээ. Дээр нь ямар ч pop up бүхий нэр хаяг байхгүй агаад итгэж чадахгүй өнөөх тоглогч маань өөрийгөө Multiplayer-ээр тоглоод байгаа юм болуу гэж ахин дахин шалгасан гэнэ. Ингээд тэрээр тоглолтоо хадгалчихаад MineCraft-ын форумруу ороод бичиж гаржээ. "Та нарын хэн нэгэн чинь псевдо (хийсвэр) хүнтэй таарч байвуу" гээд л. Гэвч тун удалгүй бичсэн бичлэг нь, нээсэн сэдэв нь устчихжээ. Мань тоглогч ахиад л шинэ сэдэв нээж, гэвч дахиад л хэдэн хормын дараа хэн нэгэн тэр сэдвийг ахиад л устгасан байна. Тун удалгүй HeroBrine гэгч гишүүнээс "Одоо Боль" гэсэн утга бүхий захидал иржээ. Гайхаж хоцорсон мань тоглогч өнөөх гишүүний мэдээллийг харах гэсэн боловч өөдөөс 404 гэсэн алдаа заасан байна, өөрөөр хэлбэл хэрэглэгчийн мэдээлэл бүхий хуудас байхгүй гэсэн үг. Мөн түүнтэй таарсан гэх тоглоомчид Notch - той холбоо барин Танд ах дүү аль нэг нь бий юу гэхэд: Байсан, Гэхдээ тэр минь одоо байхгүй гэсэн утгатай хариу өгсөн юм. iBarraki миний бие тэр Screenshot ыг харж байсан ба одоо устчихсан нь их сонин. Мөн би ч бас Баатарбрайнтай таарч байсан. Их дээр үед. Би шинэ ертөнц эхлүүлчихсэн тоглож байлаа. Мод түүгээд л, уурхайдаад л. Гэтэл уурхайдан явж байхад жихүүдэс төрсөн. Ямар нэгэн ая нтр яваагүй. Тэгээд за болъё гээд гэр лүүгээ ороход гэрт ТНТ байж байлаа. Бурхан минь, би хэзээ ч ТНТ хийж байгаагүй. Үнэхээр шүү! Үүнээс хойш хачин жигтэй явдал олон дохиолож байлаа. Навчгүй мод, хачирхалтай зурвас, тамаас л олддог материалууд гэх мэт. Нэг өдөр түүнтэй харц мөргөлдөж харин тэр хачин жигтэйгээр алга болчихсон. Түүнээс хойш ганцаараа тоглоогүй ээ. Мөн миний бие түүний талаар судалгаагаа эхлүүлж байгаа бөгөөд удахгүй маш том мэдээг нэмэхээр бэлтгэж байна. Үүнд бага зэрэг НУУЦЛАГДСАН мэдээлэл ч байгаа. За тэгээд ярицаад бай хэхэ.